O.1
Тун удахгүй
Тээвэр логистикийн үйл ажиллагааг нэг дор удирдах ухаалаг шийдэл
Тун удахгүй
Тээвэр логистикийн үйл ажиллагааг нэг дор удирдах ухаалаг шийдэл
Тээвэр менежментийн платформ (TMS) гэдэг нь байгууллагын тээвэрлэлтийн бүхий л үйл явцыг төлөвлөх, зохион байгуулах, хянах, оновчлох зориулалттай программ хангамжийн цогц систем юм. Энэ нь компаниудын зардлыг бууруулах, үйл ажиллагааг хурдлуулах, мэдээллийг нэг эх сурвалжаар удирдах боломж олгодог.
Байгууллагынхаа тээврийн төлөвлөлт, гүйцэтгэл, зардал, өгөгдөл, тайлангийн бүхий л процессыг нэг дор төвлөрүүлж, хурдтай, ил тод, үр ашигтай удирдах боломжийг танд олгоно.
Тээвэр логистикийн компаниуд
Уул уурхай, барилга, үйлдвэрлэл
Агуулах, түгээлтийн байгууллагууд
Хүнсний түгээлт, e-commerce хүргэлт
Томоохон нийлүүлэлтийн сүлжээнүүд
Бизнесийн төлөвлөлт, менежментийн зохион байгуулалт, тээвэрийн үйл явц, тээвэрийн өгөгдөл, тайлангийн шинжилгээ гэх мэт байгууллагын бүхий л үйл ажиллагааг загварчлах чадвартай орчин үеийн технологид суурилсан монгол мэргэжилтнүүд бүтээсэн тээвэр менежментийн ПЛАТФОРМ.
Хоосон явалт, давхардсан ажиллагаа, алдааг багасгаж нийт зардлыг 10–30% бууруулдаг.
Жолооч, тээвэр, ачаа, машин бүгд бодит цагийн мэдээлэлтэй.
Цаасан ажлыг багасгаж, хүний оролцоо шаардсан процессыг автомат болгоно.
Монголын тээврийн салбарын онцлогт бүрэн тохируулсан шийдэл.
Уламжлалт аргаар хөгжүүлдэг төслөөс 5 дахин бага хугацаанд хатуу код бичихгүйгээр хэрэгжүүлэх боломжтой.
IT анхан болон дунд шатны мэдлэгтэй хүнд 1 долоо хоногийн сургалтын дараагаас ашиглах чадвартай болно.
Байгууллагынхаа тээврийн төлөвлөлт, гүйцэтгэл, зардал, өгөгдөл, тайлангийн процессыг нэг дор төвлөрүүлж, хурдтай, ил тод, үр ашигтай удирдах боломж.
Манай платформын талаарх түгээмэл асуулт, хариултын хэсгээс танд хэрэгтэй мэдээллийг олж авна гэдэгт бид итгэлтэй байна.

Бид системээ нэвтрүүлэхээсээ өмнө заавал домэйн эксперт буюу салбарын мэдлэг бүхий мэргэжилтэнтэй хамтран таны бизнест тулгарч буй асуудлыг шинжилж, зөвлөгөө өгөх зарчмаар бизнесийн шаардлагыг тодорхойлно. Үүнээс гадна тухайн шаардлага харилцагч байгууллагатай хамтран ажиллаж цаашдын бизнесийн дижитал шилжилтийн төлөвлөгөөг гарган хамтран ажиллана.
Орчин үед бизнест хамгийн үнэ цэнтэй хэсэг бол одоог хүртэл цуглуулсан бизнесийн өгөгдөл билээ. Өгөгдлийг зөв зохион байгуулах, ашиглах, өгөгдлийн сан үүсгэх, архивлах нь цаашдын бизнесийн тогтвортой байх нэг хэмжүүр учир өгөгдлийн асуудлаа бидэнд даатгаарай.
Анхан болон дунд түвшний IT мэдлэгтэй хэрэглэгч 1 долоо хоногийн сургалтын дараа бүрэн ашиглах боломжтой.
Нэвтрүүлэлтийн дараа байнгын техникийн дэмжлэг, сайжруулалт, шинэчлэлтийг үзүүлнэ.